ТЭРБУМТАН СУГАЛААТ ХУДАЛДААНЫ 3-Р ТОХИРЛЫН АЗТАНГУУД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА.



          НОМИН ХОЛДИНГ компани нь тэрбум төгрөгийн сантай “Тэрбумтан” сугалааныхаа сүүлийн буюу гурав дахь удаагийн тохирлоо 2016 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Номин Юнайтед Их дэлгүүрийн гадаа талбайд амжилттай зохион байгуулсан билээ.  Сугалааны тохирол хамгийн шударгаар буюу худалдан авагчдын нүдэн дээр болж өнгөрсөн. Ингэхдээ эргэж буй тоонууд бүхий хүрд рүү сум шидэн сугалааны дугааруудыг тодруулсан бөгөөд хөндлөнгийн хянагчдаар хянуулан ил тодоор азтануудыг тодруулсан нь олны талархал итгэлийг хүлээгээд байна.

Номингийн сүлжээ дэлгүүрээс хийсэн худалдан авалтынхаа 50,000 төгрөг тутамд нэг ширхэг “Тэрбумтан” сугалааг олгосон. Сугалаат худаладаагаар нийт  4008 азтан тодорсон бөгөөд  4-р сарын 03-ны тохирлоор 1340 азтанг тодруулсан.  Сугалаат худалдааны супер хонжвор 3 өрөө  цоо шинэ байрны эзнээр иргэн  М.Сэмжимдмаа,   Шевролет Соник Автомашины эзнээр иргэн Я.Батбилэгт,  Шевролет  Трэйлблайзер машины эзнээр  иргэн   н.Нямгэрэл нар тодорсон.  УБ хот төдийгүй орон нутгаас олон олон худалдан авагчид сугалаат худалдааны азтан болсон байна. 

2016 оны 04-р сарын 15-ны өдөр гурав дахь тохирлын  азтангууддаа хүлээн авч шагналыг гардууллаа. Энэхүү үйл ажиллагаа хөдөө орон нутгийн салбаруудад мөн болж азтангууд шагналаа гардан авсан. 

ЭМБАВҮҮД БРЭНДИЙН ГЭРИЙН ИЖ БҮРЭН ТАВИЛГЫН АЗТАНЫ СЭТГЭГДЭЛ:

Сайн байна уу? Юуны түрүүнд танд супер азтан болсонд тань баяр хүргэе. Та бидэнтэй азтан болсон сэтгэгдлээ хуваалцана уу?

Сайн сайн байна уу, Намайг н.Магсаржав гэдэг. Би Улаанбаатар хотын Номингийн бүх салбараар үйлчлүүлдэг. Ихэвчлэн электрон бараа, хүнсний бүтээгдэхүүн авдаг. Номин Юнайтед дэлгүүрээс би хүнсний бүтээгдэхүүн авсан сугалаа маань намайг тавилгын иж бүрэн комны эзэн болголоо. Үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Надад нийт их олон сугалаа байсан. Сугалааны тохирлын өдөр би ирж чадаагүй. Номингийн вэб сайт руу орж азтангуудын дугаарыг харж мэдсэн. Эхлээд итгэж өгөөгүй. /Инээв/ Тэгээд танай компани руу холбогдож  мэдээллээ тодруулж, бүртгүүлсэн. Номингийн хамт олондоо дараа дараагийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Сугалаа үнэхээр үнэн, бодит болдог юм байна гэдгийг өөр дээрээ мэдэрлээ.

БАРАА АВАХ ЭРХИЙН БИЧИГ ХОЖСОН АЗТАН  Ш.БАУЫРЖИН:

Сайн байна уу, Намайг Бауыржин гэдэг.  Би Номин агуулах худалдаа /Хан-Уул/ салбараас худалдан авалт хийсэн. Номингийн байнгын үйлчлүүлэгч гэж хэлэхэд болно доо / инээв/. Азтан болсондоо маш их баяртай байна. Энэ завшааныг ашиглаад Номингийн хамт олондоо баярлалаа гэж дамжуулъя.

ГРУНДИГ БРЭНДИЙН ЗУРАГТ ХОЖСОН АЗТАН  Б.БАЯРХҮҮ

Улсын Их Дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авсан.  Надад нийт 20 гаруй сугалаа байсан. Грундиг брэндийн 14 азтаны нэг болсондоо маш их баяртай байна. Өмнө сугалаанд нэг ч хожиж байгаагүй ээ. Номингийн сугалаа үнэхээр үнэн байдаг юм байна. Та бүхэндээ маш их баярлалаа. 

 

 

 

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79