НОМИН ХОЛДИНГ, НОМИН ТРЕЙДИНГ БОЛОН НОМИН ТАВ ТРЕЙД КОМПАНИУД МОНГОЛ УЛСЫН ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА.



Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг билээ. Энэ жилийн шалгаруулалт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт 4-р сарын 27-нд болж өнгөрсөн бөгөөд Номин Холдинг, Номин Трейдинг болон Номин Тав Трейд компаниуд 2015 оны “ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖ”-ээр шалгарлаа. 

Номин Холдинг ХХК нь 2011 онд 6 –р, 2012 онд 8-р, 2013 онд 5-р байранд шалгарч байсан. Харин 2014 оноос эхлэн шалгаруулалтын зарчмыг өөрчилж холбогдох төрийн / Сангийн яам, СЗХороо, ҮСХороо, МХЕГ, Т0Г, НДЕГ, ГЕГ/ байгууллагуудтай МҮХАҮТанхим хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуйн нэгжүүдийн албан ёсны мэдээ, тайланг авч түүнд үндэслэн ажлын хэсгийнхэн тодорхой үзүүлэлтүүдээр “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжилдөг болсноор 2014 онд 2 компани шалгарч байсан бол энэ жил манай 3 компани шалгарсан нь өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамарснаараа онцлог боллоо.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-01-19
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2495.23 2488.00 2496.00 2486.00 2500.00
EUR 2664.41 2650.00 2685.00 2618.00 2703.00
CNY 364.95 363.10 364.40 361.20 366.80
RUB 42.21 42.05 42.45 40.11 44.94