“Миний Мөрөөдлийн Номин Дэлгүүр” хүүхдийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрлөө.



“Номин Холдинг” ХХК-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд хүүхэд багачуудаа хүлээн авч баярлууллаа.  “Миний мөрөөдлийн Номин дэлгүүр” хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, Номингоос Номинд бэлэг өгөх үйл ажиллагаа, Миний мөрөөдлийн Номин дэлгүүр гар зургийн уралдаанд оролцогчдын бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

Жил бүр уламжлал болгон хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулдаг бөгөөд энэхүү уралдаан нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх нэгэн том боломж болж өгдөг онцлогтой. 2016 оны гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачуудаас 2 насны ангилалд нийт 12 авъяаслаг хүүхдийг шалгаруулж уг өдөр ерөнхий ивээн тэтгэгчдийн гарын бэлгийг гардууллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Номин орсон нэртэй хөөрхөн хүүхэд багачууд Номингоос бэлгээ авдаг бөгөөд энэ жил ч мөн 4000 гаруй Номин нэртэй хүүхэд бэлгээ гардан авлаа. Энэхүү үйл ажиллагааг бид 1997 оноос хойш 19 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 45,000 орчим Номин орсон нэртэй хүүхэд багачуудыг баярлуулаад байна.

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд хөөрхөн хүүхэд багачууддаа зориулсан брэндийн хямдралтай, урамшуулалтай худалдааны асрууд үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Алдрай бяцхан үрсдээ зориулж брэндийн хүүхдийн тоглоомууд 30% хямдарч, хүүхдийн хувцасны болон цаг, арьс арчилгааны брэндүүд хямдралтай, урамшуулалтай, сугалаат худалдаануудыг эцэг, эхчүүд хүүхэд багачууддаа санал болгож баярын бэлэг барилаа.

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй болсон хүүхэд багачууддаа Номин Холдинг ХХК-ийн ах эгч нараас нь Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын мэнд дэвшүүлж байна.   


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-06-29
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2350.22 2347.00 2353.00 2340.00 2358.00
EUR 2674.20 2660.00 2675.00 2623.00 2706.00
CNY 345.64 346.00 347.00 343.00 347.10
RUB 39.49 40.20 40.50 37.76 42.28