ОЮУНЛАГ ОЮУТАН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТӨӨ САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ БОЛЛОО.



“Оюунлаг оюутан” зээлийн бүтээгдэхүүний ерөнхий шаардлага

1.    Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.1  Оюутан нь МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС, Мандах бүртгэл дээд сургууль, Рафлес олон улсын институт, MIU зэрэг их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх ба 2016-2017 оны хичээлийн жилд төгсөх курсын доорх мэргэжлийн ангийн оюутан байна. Үүнд:

  1. Маркетинг менежмент
  2. Нягтлан бодох бүртгэл
  3. Гадаад харилцаа
  4. Дизайнер /график болон интерьер/
  5. Худалдааны менемент
  6. Бизнесийн удирдлага
  7. Санхүү менежмент
  8. Олон улсын худалдаа
  9. Банк санхүү

1.2  Монгол улсын иргэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

1.3  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх;

1.4  Өмнөх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн болон кредит цагийн өр төлбөргүй, үлдэгдэлгүй, сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх;

1.5  Гэр бүлийн гишүүн нь батлан даах чадвартай байх;

1.6  Оюутан нь зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь насны даатгалд хамрагдсан байх; /Номин Даатгал жилийн 0,8% зээлийн үлдэгдлээс/

1.7  Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

1.8  Үндсэн болон хамтран зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;

1.9  Оюутан нь зээлийг бүрэн төлж дуусталх хугацаанд бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл авахгүй байх нөхцөлийг зөвшөөрсөн байх;

1.10       Улаанбаатар хотод байнгын оршин суудаг хаягтай байх:

1.11       Зээлийн нэмэлт шалгуурыг хангасан байх.

2.    Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

2.1  Зээл хүссэн өргөдөл; 2 хувь цээж зураг /үндсэн болон хамтран зээлдэгч/

2.2  Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.3  сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);

2.4  Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.5  Гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.6  Гэр бүлийн гишүүдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машинаас/

2.7  Гэр бүлийн гишүүн мөн болохыг нотлох баримт, эсхүл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын лавлагаа;

2.8  Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт; /НДД, ажлын газрын тодорхойлолт, цалингийн дансны хуулга/

2.9  Өмнөх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн болон кредит цагийн өр төлбөргүй, үлдэгдэлгүй байх, голч оноог тодорхойлсон тодорхойлолт


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-03-27
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2459.18 2454.00 2462.00 2450.00 2464.00
EUR 2649.52 2665.00 2680.00 2616.00 2697.00
CNY 356.72 357.60 358.50 355.70 358.80
RUB 42.81 42.90 43.20 41.05 45.79