Номин Холдинг компанийн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах "NOMIN FOOTBALL MATCH 2016" амжилттай зохион байгуулагдлаа.



Номин Холдинг компани нь урлаг, спортын арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн "NOMIN FOOTBALL MATCH 2016" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 09-р сарын 04-ны өдөр British School of Ulaanbaatar гадна талбайд маш амжилттай зохион байгуулагдлаа. 

Мөн Галт шувуу хамтлагийн охид хүрэлцэн ирж тэмцээнд маань өнгө нэмлээ.

Тус тэмцээнд 19 багийн нийт 209 тамирчид өрсөлдөж,

1-р байр НОМИН ЭЛЕКТРОНИКС 

2-р байр НОМИН ДАРХАН 

3-р байр НОМИН ХОЛДИНГ тус тус шалгарлаа. 

Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дарааллан 3 удаа аварга болсон НОМИН ЭЛЕКТРОНИКС салбарийн хамт олон шилжин явах цомоо дахин хадгалж үлдлээ. Мөн Шилдэг тоглогчоор Борлуулалт, Маркетингийн газрын График Дизайнер Э.Баатарсүрэн шалгарлаа.  

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-22
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2465.12 2466.00 2473.00 2455.00 2474.00
EUR 2934.60 2950.00 2975.00 2908.00 2997.00
CNY 373.69 375.00 376.80 372.20 376.80
RUB 42.39 42.20 43.10 41.26 44.84