Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан “Номин Холдинг” компани нь 2016/10/01-ны өдөр ахмадуудыг эмнэлгийн анхан шатны үзлэгт үнэ төлбөргүйгээр хамруулахаар боллоо.



      Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог. Иймд тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардагддаг билээ.  “Номин Холдинг” ХХК нь  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр “Ахмадаа Ачлая” эмнэлгийн анхан шатны үзлэг явуулдаг билээ. Энэ жил үйл ажиллагаагаа 2016 оны 10-р сарын 01-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн 2-р давхарт явагдана. Уг үзлэгт хүрэлцэн ирснээр та

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Дотор /эхо/
  • Дотрын эмчийн үзлэг, зөвөлгөө зэргийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР оношлуулах боломжтой.

Мөн 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд та өөрт ойр НОМИН-ийн салбар дэлгүүр дээр тэтгэвэрийн дэвтэр, цээж зургаа авч очоод ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бонус карт захиалаарай. 

Лавлах утас 18002888


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79