“Хэрэглэгчээ Сонсъё” өдөрлөг Улсын Их Дэлгүүр амжилттай болж өндөрлөлөө.



Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар, “Номин Холдинг” компанитай хамтран энэ удаагийн өдөрлөгийг 2016 оны 10 сарын 07 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн Н.Бямбадорж хэлэхдээ: Хэрэглэгчийн хуульд заасны дагуу хэрэглэгч бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж, шуурхай шийдвэрлүүлэхээр энэ удаагийн өдөрлөгийг Үндэсний сүлжээ дэлгүүртэй хамтран зохион байгуулж байгаагаа онцолж байлаа. 

Аж ахуйн нэгжүүдийн тухайн зах зээл дээр оршин тогтнох үндэс бол Хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байх нөхцөл байдлыг бүрдүүлэх,тэдний эрх ашгийг дээдлэх явдал бөгөөд энэ ч үүднээс Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжүүдэд хэрэглэгчийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа жишиг аж ахуйн нэгжийг сурталчлах, сайн жишгийг тогтоох, хөхиүлэн дэмжих үүднээс уг арга хэмжээг Үндэсний томоохон сүлжээ дэлгүүр Номин-той хамтран зохион байгуулсан юм. 

“Номин Холдинг” компани нь 2009 онд Хэрэглэгчийн үйлчилгээний төв байгуулж хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Энэ төв нь өдгөө өргөжин тэлж 2015 оноос Нэгдсэн Дуудлагын төв болж зургаан шугамаар 8 оператор  1800-2888 дугаарын утсаар хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.01 2443.00 2445.00 2442.00 2450.00
EUR 2873.67 2885.00 2898.00 2848.00 2897.00
CNY 369.45 369.50 371.50 367.70 370.30
RUB 41.41 41.20 41.90 40.63 43.51