“Happy Santa’-тай хамт шинэ жилийн модоо асаах ёслол



Хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр болох Шинэ жилийн баярыг Номинчууд түрүүлж эхлүүлдэг уламжлалаараа энэ жил 2016 оны 10-р сарын 31-ний өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд ёслол төгөлдөр сүлд модныхоо гэрэлээ асаалаа.  

Энэ арга хэмжээнд хэрэглэгч олон түмэн “Номин Холдинг” ХХК-аас зарласан хямдрал, урамшуулалтай худалдаанд оролцож урлаг соёлын уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүллээ.       

Энэ үдшийн хамгийн чухал сюрприз болох Улсын Их Дэлгүүр, Номин Юнайтед, Номин Их Дэлгүүрүүдээс 10-р сарын 28-31-ны өдрүүдэд хийсэн  50 000 төгрөгийн худалдан авалт бүрт 1 сугалаа өгч сүлд мод асаах ёслолын үеэр 8 супер азтан тодруулан,  5 ширхэг 200,000 төгрөгийн бараа авах эрхийн бичиг,  2 ширхэг ASUS брэндийн гар утас, 1 ширхэг Нээлтээ хийгээд удаагүй байгаа Iphone 7 гар утсыг бэлэглэсэн юм.

Улаанбаатар хотын төвд байрлах Улсын Их Дэлгүүрийн урд талын сүлд модыг асаахаар энэ өдөр маш олон хүн цуглаж нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ. Шинэ жилийн баярын уур амьсгалыг хамгийн түрүүнд оруулдаг Номингийн хамт олонд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл өндөр байгаа нь мэдрэгдэж байлаа.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-06-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2355.51 2366.00 2374.00 2350.00 2367.00
EUR 2629.46 2640.00 2660.00 2582.00 2663.00
CNY 344.84 347.00 348.00 343.20 346.80
RUB 39.23 40.20 41.00 37.57 42.02