“Үндэсний Өгөх Өдөр”-ийг угтаж “Номин Холдинг” компани нь дотоод ажилчдынхаа дунд “Өгөх нь Авахаасаа илүү Ерөөлтэй” сайн үйлсийн аянг зарлаж, амжилттай хэрэгжүүллээ.



Жил бүрийн 11 сарын 01-ны өдрийг “Үндэсний Өгөх Өдөр” буюу Монгол түмэн нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм хайрлах, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготой билээ.

Өнөөдөр уг өдөр тохиож буйтай холбогдуулан “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” сайн үйлсийн аянг “Номин Холдинг” компанийн хамт олон дотооддоо дуу нэгтэйгээр зарлаж, “Өнөр бүл” асрамжийн газартай хамтран зохион байгууллаа.

Компанийн 5000 гаруй ажиллагсдын дунд сайн үйлсийн аянг 2016 оны 10 дугаар сарын 24-29 ны өдрүүдэд зарлаж, “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхэд багачууддаа тоглоом, хувцас, амттангийн дээжээр тусламжийн гараа сунгасан байна.

Өгөх нь Авахаасаа илүү ерөөлтэй...


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-02-25
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2470.83 2461.00 2474.00 2460.00 2480.00
EUR 2617.84 2590.00 2620.00 2540.00 2676.00
CNY 359.62 357.80 359.50 357.70 361.80
RUB 42.67 42.40 42.90 39.91 46.14