“Номин холдинг” компани "Тохойг тань өргөе" сайн үйлсийн аянд нэгдэж Батаа өвөөд тусаллаа



“Хайрын дархлаа” төрийн бус байгууллагаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй "Тохойг тань өргөе" сайн үйлсийн аян “Номин холдинг” компани нэгдлээ. Хэд хоногийн өмнө “Бүх хайраа гэр ббүлдээ” пэйж хуудсанд хорооллын “Номин” дэлгүүрийн урд олон жил сууж байгаа Батаа өвөөгийн тухай нийтэлсэн. Энэ талаар хорооллын “Номин” дэлгүүрийн ажилтнуудаас лавлахад аль хэзээний танил болсон бөгөөд өвөөг даарсан үедээ тус салбар луу орж дулаацдаг. Мөн Батаа өвөө хараагүй тул хүмүүсийн өгсөн мөнгийг “Эрдэнэт хивс” дэлгүүрийн ажилтан Баяраа бүсгүйгээр эмхлүүлдэг гэсэн юм. Ингээд манай хамт олон Батаа өвөөд туслахаар шийдсэн юм. “Тохойг тань өргөе” сайн үйлсийн аяныг санаачлагч залуус олон нийтийг аяндаа уриалсан нийтлэлийг уншаад бид хэрхэн туслахаа төлөвлөсөн юм. Энэ 2017 онд “Номин Холдинг” компани 25 жил тохиож байгаа билээ. Тиймээс ч энэ жилийн цагаан сарын худалдаагаа бид “Таны төлөөх 25”, “Танд бэлэглэх 25” үйлчилгээ уриатайгаар зохион байгуулж байна. Яагаад 25 үйлчилгээ гэж үү?, Хэрхэн сонгосон юм бол гэж гайхаж байна уу? Манай компанийн ажилтнууд Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяраар айлд хамгийн их тулгамддаг асуудлуудыг судалсны үндсэн дээр хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг санал болгохоор шийдсэн юм. Бид Батаа өвөөд өөрсдийн 25 үйлчилгээнээсээ сонгож Цагаан сараар тэмдэглэхэд шаардлагатай дараах зүйлсийг сонгосон юм. Үүнд: - Бууз /1025 шигхэг/ - Ууц - Хэвийн боов  - 25 хүний гарын бэлэг - Тавгийн ширээний иж бүрдэл - “Monel brand”-ийн буузны жигнүүр - Цайны халуун сав зэрэг цагаан сараар хэрэгцээтэй бүхий л зүйлсээр нь хангахыг хичээлээ. Ямартай ч Батаа өвөө маань сар шинийн баяраа сайхан тэмдэглэх бэлтгэлээ хангасан. Манай компанийн залуус мөн Сар шинийн баяраар Батаа өвөө дээр очиж золгохоор болсон. "Тохойг тань өргөе" сайн үйлсийн аянд цаашдаа олон аж ахуй нэгж албан газрууд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ постыг уншиж буй та ч мөн адил хувь нэмрээ оруулах боломжтой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 


Сэтгэгдэл