"Save&Sale Outlet"-Захаас ч хямд байдаг есөн шид нь бүрдсэн дэлгүүр



Захаас хямд байдаг "Save & Sale Outlet" дэлгүүр нээгдэж үйлчлүүлэгч ихтэй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, валютын ханш унаж байгаа энэ үед ихэнх газруудын барааны үнэ нэмэгдэж байгаа бол эсрэгээрээ энэ дэлгүүрт бүүр хямдхан бараа бүтээгдэхүүнүүдийг, дурдвал бүх төрлийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бэлэн хувцас, гутал, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, дэлгүүр дотор байгаа эд хогшил бүгдийг хамгийн хямд үнээр бүр захын үнээс ч хямдхан борлуулж байна.  Хямд үнэтэй  бол чанаргүй  байдаг гэсэн ойлголт  байдаг ч энэ дэлгүүр эсрэгээрээ байна. Чанартай, гол нь размерын сонголттой, Монголчуудын биеийн онцлогт тохирсон европ стандартын хувцаснууд байгаа нь үйлчлүүлэгчдийн татаж байгаа нь дамжиггүй.

Үнийн тухай мэдээлэл танилцуулбал: эмэгтэй хүүхдийн дотуур өмд 999,  эмэгтэй цамц 4,999, өмд 9,999, гутал 14,999 гэх мэт гайхалтай хямд үнэтэй байна. Худалдаалах үнэ  999₮-24,999₮ хооронд байна. 

Хайртай хань, халамжит гэргий, энхрий бяцхан үрсдээ тохирох хувцас, гуталнаас эхлээд тохилог сууцанд тань чимэг нэмэх тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа зэрэг БҮХ ТӨРЛИЙН БАРААГ захаас ч ХЯМД ҮНЭЭР авахыг хүсвэл та энэ  дэлгүүрийг зориорой. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэр ахуй, цахилгаан бараа дэлгүүрт зарагдаж байгаа хүнээс хамгийн багадаа 20-80% хямд байгааг та очоод мэдэх болно.  

Үйлчлүүлж байгаа хүмүүсийн бас нэг онцлог нь бөөний худалдаачид, хувиараа лангуу ажиллуулдаг бизнесийнхэн, хөдөө орон нутгийнхан, жижиглэн болон бөөний худалдаачид их байна. Тэд нар хямд барааг олноор бөөндөж цааш дамжуулан борлуулах зорилготой аж.

"Save & Sale Outlet" дэлгүүрт нэг сонин содон, сонирхууштай бас нэг  аятайхан онцлог байна. Энэ дэлгүүр дотор байгаа бараа өрсөн лангуу, тавьсан тавиур, хувцас өлгөсөн өлгүүр, үнэ тавьсан үнийн шошгоны жижиг тавиурыг ч та хүсвэл авах боломжтой.  Үнэ нь хажууханд нь байгаа. Заримдаа дэлгүүрээ, грашаа, ажлын өрөөгөө, хүүхдийн тоглоомын өрөөг, ресторон хоолны газраа тохижуулахад тавилга, тавиур, буйдан, ширээ болон  мэр сэр хэрэгтэй зүйлсийг хямдхаан авчихмаар шаардлага гараад байдаг. Гэтэл шинээр авах гэхээр үнэ өндөр байгаад байдаг уу? Тэгвэл энэ дэлгүүрээр ороод гарахыг танд зөвлөж байна.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.01 2443.00 2445.00 2442.00 2450.00
EUR 2873.67 2885.00 2898.00 2848.00 2897.00
CNY 369.45 369.50 371.50 367.70 370.30
RUB 41.41 41.20 41.90 40.63 43.51