Та 50.000 төгрөгийн худалдан авалт хийж азтан болоод хүссэн бараагаа үнэгүй сонгож аваарай



Үндэсний шилдэг компаниудын нэг болох “Номин Холдинг”-гийн 25 жилийн ой энэ жил тохиож байна.  Хэрэглэгч болон харилцагч үйчлүүлэгчдээ дээдэлдэг тус компанийн хамт олон ойдоо зориулж бүтэн жилийн сюрприз бэлтгэж үйлчлүүлэгчдээ баярлуулсаар байна. 2 дах удаагийн тохирлоор Нийслэлээс дөрвөн азтан тодорч, нэг нь орон нутгаас буюу Булган аймгийн иргэн тодорчээ. Тэрбээр хараахан ирж амжаагүй бөгөөд дараагийн азтан шалгаруулах үед нь хүрэлцэн ирж 125 секундэд хүссэн бараагаа цуглуулж авна гэжээ.

Ингээд азтан болж өнөөдөр хүссэн бараагаа сонгож авсан азын тэнгэр гийсэн хүмүүстэй уулзаж баярынх нь сэтгэгдэлийг нь сонирхлоо.

Б.Соёлсайхан: Хүүхдүүд баярлуулж бэлэг авч өгөөд азтан болчихлоо

“Азтан болсонд үнэхээр их баярлаж байна. Тухайн үед азтан болсноо мэдээгүй. Найзууд болон ойр тойрныхон утсаар баяр хүргэхээр нь мэдсэн. Худалдан авалтын тухайд гэвэл энэ сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах “Номин” агуулахаас хүүхдүүддээ болон хамаатныхаа хүүхдүүдэд бэлэг худалдан авсан юм. Тэр худалдан авалт маань манайхыг азтан болголоо. Хүүхдүүд баярлуулж буян хийвэл эргээд аз ивээдэг юм байна. Харин өнөөдөр өглөө эрт ирээд авах бараануудаа гэр бүлийнхээ хүнтэй явж үзэж харж ярилцсан. Тэгээд 125 секундын хугацаанд хурдалж амжууллаа. Сайхан байна, маш их баярлаж байна. “Номин”-гийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье ээ” гэв.

Б.Боорчи:Аз тохиож байсангүй, энэ удаад томоор тохиолоо

Улсын дэлгүүр доторх Номингоос худалдан авалт хийгээд азтан боллоо. Өмнө нь иймэрхүү зүйлд азтан болж байгаагүй, аз тохиож байсангүй. Энэ удаад томоор тохиолоо. Найз охинтойгоо ирээд хүссэн бараагаа авлаа. Гэхдээ талыг нь авсан. Хэтэрхий их юм бодсон байсан бололтой, 125 секундэд арай л амжсангүй шүү. Гэхдээ зүгээрээ, сэтгэл үнэхээр азжаргалтай байна. Хэнд ч тохиохгүй ховор аз завшаан биз дээ. Тиймээс дахин дахин баярлалаа. “Номин” бол үлгэр жишээ том дэлгүүр. Тиймээс энэ байдлаа хадгалж, илүү их сонин содон гэнэтийн бэлгээр үйлчлүүлэгчдээ мялааж ажиллахыг хүсье” хэмээв.

Ж.Жавхлантөгс:Үнэхээр аз ивээдэг юм байна

Миний хувьд “Номин” их дэлгүүрээс ганц подвалк худалдан авсан юм. Тэрнийхээ худалдан авалтаар азтан боллоо. Сэтгэл маш өндөр байна. Хэн бүхэнд тохиогоод байдаггүй ховор боломж, аз завшаан биз дээ. Яг цагаа тулахаар 125 секундэд хурдалж бараа сонгоно гэдэг амаргүй юм байна. Би тэргээ түрээд гүйж явахдаа хальтираад уначихсан чинь балмагдаж сандарсан. Гэхдээ ерөнхийдөө товлосон бараануудаа авсан ч хүссэн хэмжээндээ байж чадаагүй. Ийм хэмжээний барааг хэн ч зүгээр өгөхгүй. Үнэхээр аз ивээдэг юм байна. Тиймээс ард иргэдийг “Номин” их дэлгүүрийн бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийж азтан болохыг уриалж байна” гэлээ.

О.Жагзмаа:“Номин”-гийн агуулахаас чингэлэг худалдаж аваад азтан боллоо

Сэтгэл маш өндөр байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй эгч нь сандарч байна шүү. Сая гүйж бараагаа цуглуулаад бүр амьсгаадчихлаа. Хүссэн бараануудаа авч чадсан. Миний хувьд өнгөрсөн сарын 8-нд Таваншарын “Номин” агуулахаас чингэлэг худалдаж авсан юм. Тэр худалдан авалт маань намайг азтан болголоо. Азтан болно гэж бодооч үгүй, бүр төсөөлөө ч үгүй. Эхлээд азтан болсноо сонсоод итгэж үнэмшээгүй, нэг нь надаар тоглоод байна даа гээд тоогоогүй. Сүүлд нь “Номин”-гоос утасдахаар нь итгэсэн дээ. Гэртээ ийм сайхан хивс, гэрийн бүрээс, том телевиз, ус буцалгагч, майхан гээд хэрэгтэй зүйлээ авсанд баяртай байна. Үнэхээр аз гэж байдаг юм байна, ивээдэг юм байна. Ховор тохиолдох боломж шүү. Тиймээс 25 жилийн ойгоо угтаж ийм гоё боломж олгосон “Номин”-гийн хамт олонд дахин дахин баярлалаа. Ажилд нь амжилт хүсэн ерөөе” гэв.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79