“НОМИН Холдинг” ХХК 25 нас хүрлээ



Өнгөрөгч амралтын өдөр “НОМИН  Холдинг” ХХК-ний хамт олон  түүхэн 25 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Ёслолын ажиллагааг Корпорейт конвеншн центрийн их танхимд “НОМИН Холдинг”ХХК-ны Ерөнхийлөгч Ш. Баярсайхан гэнэтийн бэлгээр нээж амжилт бүхний ард хамт олон та нар минь байдаг юм шүү хэмээн 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Өнөр өтгөн 4000 гаруй ажилтан албан хаагчидтай энэ гэр бүл “НОМИН Холдинг” ХХК-ийн өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа дүгнэж, гаргасан амжилтуудаа эргэн санаж, алдаа оноотой зүйлсээ хэлэлцэж, хөгжлийн гарц шийдлүүдийг тодорхойлохоор “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад 1000 зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Чуулга уулзалтаар “Боломж ба хөгжил”, “Брэнд үйлдвэрлэл”, “Үйлчилгээний төгөлдөршил” гэсэн гурван салбар хуралдааныг зохион явуулж “Номин Холдинг”ХХК-ийн салбар компаниудын удирдах, болон гүйцэтгэх түвшний ажилтнууд, хамт олныхоо дуу хоолой санал бодлыг чөлөөтэй сонсож, өөрсдийнхөө санал санаачлагад тулгуурлан тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх бизнесийн бодлого, стратеги төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ..

Мөн энэ үеэр сонин содон бүхний анхдагч байдаг “НОМИН Холдинг” ХХК өөрийн үүх түүхийг өгүүлсэн гэрэл зургийн болон электрон барааны үзэсгэлэнгээ дэлгэн гаргасан юм.

Түүхэн 25 жилийн ойн баяраараа бусдыгаа хошуучлан өөрийн мэдлэг, ур чадвар, үйлчлүүлэгч бүхнийхээ итгэл сэтгэлийг дүүрэн байлган ажиллаж чадсан салбар салбарын шилдэг залуусаа МЗХ-ны Хөдөлмөрийн алдар 6,  МЗХ тэргүүний залуу алтан медалиар 2, Сангийн Яамны жуух 4, ХХААХҮЯ-ны жуух 10, Санхүү банкны тэргүүний ажилтан 8, Худалдааны тэргүүний ажилтан 2, МЗХ-ны Залуу зохион бүтээгч 1, ХХААХҮЯ-ны жуух 5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух 1, Санхүү банкны Тэргүүний ажилтан 2 тус тус шагналаа.

Чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх нь тэдний гол зорилт болон үлдлээ.

Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулдаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй манлайлагч “НОМИН”-чууд ирээдүйд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зөвхөн сүлжээ дэлгүүрүүд дээрээ борлуулах биш экспортод гаргах, үйлдвэрлэгч нараа дэмжих, хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх зорилготой гэнэ.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-12-15
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2436.29 2428.00 2435.00 2430.00 2438.00
EUR 2879.94 2860.00 2875.00 2844.00 2894.00
CNY 368.56 367.00 367.85 367.20 369.30
RUB 41.49 41.40 41.65 40.64 43.52