Номин Холдинг ХХК Талархлын баяр VIP



Хүндэтгэл хүндэтгэлээ дагуулдаг гэдэг яг л энэ утгаар НОМИНчууд эрхэм дээд түншүүдээ хүндэтгэн нэгэн үдшийг халуу дулаан уур амьсгал дун өнгөрөөлөө. Тэд Төрийн түшээдүүд, Урлаг соёлын алдартнууд, Нийгэм соёлын зүтгэлтнүүд, тэр дундаа Хүндэт харилцагч компаниуд болон 10%-тай карт эзэмшигчид, хадгаламж эзэмшигчдээс бүрдсэн нийт 1500 VIP зочдыг Улсын Их Дэлгүүртээ урин 25 жилийн ойдоо зориулсан Талархалын баяраа ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочидоо Сюрпризтэй шоколадаар угтан авч энэ үдшийг онцгой содон бүхнээр эхлүүллээ.

25 жилийн хугацаанд хамтран ажилласан хүндэт шилдгийн шилдэг 75 харилцагчаа тодруулан хүндэтгэл үзүүлэн арвин их амжилт бүтээлээ дүгнэж

Зөвхөн Талархалын баярт ирсэн хүндэт зочиддоо зориулан давхарт бүрт дахин давтагдашгүй урамшуулалт хөтөлбөрүүдийг зохион байгуулахын зэрэгцээ энэ өдрийн хамгийн чухал гэнэтийн бэлэг энэ бол “АЛТАН БАЗЗЕР” байлаа.  125 хүнд “АЛТАН БАЗЗЕР” дарах эрхийг олгож НОМИН ХОЛДИНГ компани болон харилцагч байгууллагуудын хамгийн гайхалтай нийт 50,000,000 төгрөгийн шагналын сантай гэнэтийн бэлгүүдийг бэлэглэсэн явдал юм. Энэ мэт олон сайхан дурсамжийг бүтээсэн ТАЛАРХАЛын баяр амжилт ололтоо хэлэлцэж амжилттай болж өндөрлөсөн юм.

Мөн манай компани ISO 14001 стандартынхаа хүрээнд энэхүү VIP талархлын баяртай холбоотойгоор байгаль орчинд ээлтэй ажлуудыг тусгаж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Тог цахилгаан хэмнэлт буюу цахилгаан бага зарцуулах гэрэл чийдэнгээр Улсын их дэлгүүрийн бүх давхарын гэрэл чийдэнг сольж хэрэглэгдэх тайзны гэрэл, ЛЭД дэлгэц зэргийг мөн адил тог цахилгаан бага зарцуулах төхөөрөмжүүдийг авч ашигласан.

 

  • Цаас хэмнэлт - Зочдын урилга болон баярт шаардлагатай хэвлэлүүдэд шаардлагатай цаасыг мод үржүүлгийн газраас гарган авдаг байгальд хор хөнөөлгүй цаасыг авч ашигласан.
  • Ногоон байгууламж - VIP талархлын баярыг тохиолдуулан Улсын их дэлгүүрийн Машины зогсоолын урд хэсэгт 4 ширхэг том, 4 ширхэг жижиг модон сав хийлгэж монос, голт бор зэрэг цэцэглэдэг мод тарьсан.

 


Сэтгэгдэл