Номин Койн- Сар шинийн худалдаа



Үндэсний сүлжээ дэлгүүр НОМИН угтан ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан НОМИН КОЙН-ыг худалдаанд гаргахаар болсон билээ. Таны худалдан авалт бүрт КОЙН буюу цахим оноо бэлэглэж, цугларсан КОЙН-оор худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Энэхүү худалдаатай холбоотойгоор Номин Холдинг ХХК ISO14001 стандартынхаа хүрээнд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, санаа санаачлагуудыг тусгасан. Үүнд:

  • Цаас хэмнэлт- Цаас хэмнэх зорилгоор Койны талаарх сурталчилгааг талоны ард талд байршуулсан. Мөн Койн болон Хурд 125-н сугалаанд давхар цаас зарцуулахгүйн үүднээс мөн адил талон дээр хамтад нь хэвлэж гаргасан.
  • Бидний бас нэг зорилго нь бүтээгдэхүүн худалдаалах болон үйлчилгээний үйл явц нь байгаль орчинд үр ашигтай байхад ач холбогдолтой учраас Номин Койн худалдаатай холбоотойгоор Койноор олгож буй зарим бараануудаар эко бүтээгдэхүүнүүд болон цахилгаан бага зарцуулах электрон бараануудыг сонгосон.