Хөлбөмбөгийн ДАШТэмцээнийг Монел дэлгэцээр



Манай энэ удаагийн үйл ажиллагаа 2018.07.07-ний 21:00 цагт эхлэх ба  урлагийн тоглолт, аялгуут хөгжмийн тоглолт таны сонорыг мялааж, 22:00 цагт Хөлбөмбөгийн ДАШТэмцээний шөвгийн 16-н тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ.

Номин Холдинг ХХК нь Улсын Их Дэлгүүрийн урд талбайд байрлах Монел дэлгэцээр Хөлбөмбөгийн ДАШТэмцээнийг шууд дамжуулахаар бэлтгэсэн ба 2018.06.15-07.15 дуустал Хөлбөмбөгийн ДАШТэмцээний тоглолтыг Монел дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ. Үүнтэй холбогдуулан Монел дэлгэцний дуу, дүрсний чанарыг сайжруулан, шинэчлэн суурилууллаа.

ОХУ-ын №-1 сүлжээ ресторан Шоколадница& Ваби Саби танд амтат хоол, халуун кофе, хүйтэн шар айргаар үйлчилнэ. Мөн их дэлгүүрийн зүүн талд байрлах асараас шорлог, монгол хоолоо сонгон үйлчлүүлэх боломжтой юм. Найз нөхдөөрөө, клубээрээ цагийг зугаатай өнгөрөөх газар Улсын Их Дэлгүүрийн урд талбайд байх болно. Бид тоглолтын үеэр төрөл бүрийн хөгжөөнт тоглоом явуулах ба шалгарсан оролцогчдыг шар айргаар үнэгүй дайлна. Мөн FIFA-2018-д оролцож буй багуудын өмсгөл, ороолт, малгай, усны сав зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг худалдаална.

Урин дулаан зун цагаар
Улсын их дэлгүүрийн гаднах задгай талбайд
Үзэсгэлэнт хотынхоо төв цэгт
Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг үзэж найз нөхдөөрөө, клубээрээ хамтдаа хөгжилдөцгөөе


Сэтгэгдэл