Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан “Номин Холдинг” компанийн хамт олон ахмадуудаа ачлав.



 “Номин Холдинг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр Эрүүл Мэндийн яамны харъяа “Геронтологийн Үндэсний төв”-тэй хамтран “Ахмадаа Ачлая” эмнэлгийн анхан шатны үзлэг явуулдаг уламжлалтай.

Энэ жил “Эрүүл мэнд  Эрхэм баян”  нэрийн дор 2015 оны 10-р сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн 2-р давхарт амжилттай зохион байгууллаа. Тус үзлэгт ясны сийрэгжилтийг тодорхойлох, дотрын үзлэг, зүрхний бичлэг хийх, мэдрэлийн эмчийн үзлэг зөвөлгөө, уламжлалт/судас бариа/, даралт, сахарын шинжилгээ хийх зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгийг явууллаа. Уг үзлэг нь 2015/10/03-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн үзлэгт 553 ахмад хамрагдсан юм.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2018-01-19
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2422.78 2418.00 2423.00 2418.00 2425.00
EUR 2957.49 2965.00 2980.00 2945.00 2991.00
CNY 376.85 377.30 378.30 376.20 378.80
RUB 42.68 43.00 43.20 42.08 45.07