Олон Улсын Ахмадын өдөр “Номин Холдинг” компанийн хамт олон ахмадуудыг үнэ төлбөргүйгээр эмнэлэгийн анхан шатны үзлэгт хамрууллаа.



“Номин Холдинг” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмадаа Ачлая” эмнэлэгийн анхан шатны үзлэгийг 2016 оны 10-р сарын 01-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Номин Юнайтед их дэлгүүрт амжилттай зохион байгууллаа. Уг үзлэгт ирсэн ахмад настнуудаа үнэ төлбөргүйгээр хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, дотрын эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд урт дараалалд хөлөө өвдтөл зогсолгүйгээр нэг дор нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, хариугаа тэр доороо авсандаа хүрэлцэн ирсэн ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. “Ахмадаа Ачлая” эмнэлэгийн анхан шатны үзлэгт сүүлийн 5 жилд 2500 гаруй ахмадууд хамрагдсан байна. 

Ахмадын өдрийг тохиолдуулан Үндэсний сүлжээ Номин дэлгүүрийн бүх салбаруудад Номин боунс картыг ахмад настангууддаа үнэ төлбөргүйгээр олгох ажлыг мөн зохион байгуулжээ. 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-04-26
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2423.16 2419.00 2423.00 2412.00 2428.00
EUR 2637.73 2650.00 2665.00 2604.00 2683.00
CNY 351.88 351.10 351.70 349.70 353.30
RUB 43.35 43.25 43.45 41.16 45.93