CENTURY 21® Mongolia шинэ агентуудаа эгнээндээ нэгтгэлээ


Дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын CENTURY 21® франчайз Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлээд CENTURY 21® Top Realty, CENTURY 21® Pro Realty, CENTURY 21® Signature гэсэн франчайз оффисууд байгуулж үйл ажиллагаа, цар хүрээгээ улам тэлж байгаа билээ.

СENTURY 21® нь дэлхийн 80 улсад 7’700 оффис, 117’000 агенттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хамгийн том, хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз юм. Дэлхийн улс орнуудад хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа явуулж үзэхэд хамгийн их танигдсан брэнд, мөн хамгийн олон агент, брокер оффистой агентлаг гэдгээрээ судалгааг тэргүүлсэн байдаг.

Энэхүү дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн зуучлалын агентлагт Монгол улсаас албан ёсоор 12 агент мэргэшүүлэх сургалтанд сууж, тодорхой шалгалтуудыг өгснөөр Сentury 21®-ийн  агентуудын эгнээнд нэгдэн орж байна. Манай агентууд тусгай сургалтын хөтөлбөрт хамрагдаж, шинэ программ хангамжаар хангагдаж, олон улсын болон дотоодын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн бааз дээр ажиллах бөгөөд, борлуулалт маркетингийн арга зүйн туслалцаа, дэмжлэгийг тогтмол авдаг.

ТА ДЭЛХИЙН №1 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН СENTURY 21®-ээр үйлчлүүлснээр

  • Хамгийн сайн байршилд
  • Хамгийн боломжийн үнээр 
  • Хамгийн таатай нөхцөлтэйгөөр өөрийн сэтгэлд нийцсэн үл хөдлөх хөрөнгөө олж авах боломжтой.

CENTURY 21® танд амьдралын тав тух, тохилог орчныг санал болгодог.

Мөн бизнесээ өргөжүүлэх, шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа хүмүүст дуулгахад СENTURY 21® Mongolia-тай хамтран ажиллаж франчайз оффис байгуулах бүрэн боломжтой. Франчайзын гэрээ байгуулснаар та дараах дэмжлэгүүдийг авч ажилдаг. Үүнд:

  • Маркетингийн хөтөлбөр
  • Сургалтын хөтөлбөр
  • Идэвхжүүлэлтийн хөтөлбөр
  • Урамшууллын хөтөлбөр
  • Орчин үеийн шилдэг технологи, программ хангамж
  • Хүний нөөц бүрдүүлэх
  • Бизнес менежментийн арга зүйн дэмжлэг туслалцааг авч ажилладаг.

CENTURY 21® танд бизнесийн амжилтын түлхүүрийг гардуулна.


Сэтгэгдэл

Debug toolbar